top of page

Хичээлийн зорилго:

Орчин үеийн боловсролын сэтгэл судлалын онол арга зүйн талаарх үндсэн мэдлэгийг оюутанд эзэмшүүлж, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, хандлагыг оюутанд төлөвшүүлэх

  1. Ирц, оролцоо-20%-Лекцийн болон семинарын хичээлийн ирц-10% ,  оролцоо  /Үүнээс 5% хичээл заах, 5% -10 семинарт идэвхитэй оролцсон байх/

  2. Бие даалтууд-50% /Хичээлийн сэдвүүдээр хийсэн ном/багаас нэг ном/,  Судалгааны ажил /

  3. Явцын сорил I, II-30% /1,2,3,4 лекцийн агуулгаар I сорил,

    5,6,7 лекцийн агуулгаар II сорил/

     

     

 

Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага

“Боловсролын сэтгэл судлалын хичээлийг судалснаар гарах үр дүн:

МЭДЛЭГ

  1. Боловсролын сэтгэл судлалын үндсэн ойлголтууд, онолын үзэл баримтлалууд, хүний хөгжлийг тайлбарлах чиг хандлагуудын тухай

  2. Боловсролын  сэтгэл  судлалын салбарт  өргөн ашигладаг хүүхдийг судлах  судалгааны  аргууд, түүний хэрэглээ

  3. Суралцахуйн когнитив үндэс, сургалтыг зохион байгуулах шинжлэх ухааны мэдлэг

  4. Багш бүтээлчээр ажиллах боломжууд

  5. Суралцагчдын хувийн болон насны онцлог, суралцах хэв шинжийн тухай                                                                ЧАДВАР

 

  1. Бие даан эх сурвалж ашиглан ажиллах

  2. Сургалтын асуудалд орчин үеийн сэтгэл судлалын үзэл баримтлалын үүднээс задлан шинжлэл хийх

  3. Хүүхдийг судлах оношлох, судалгааны арга зүйг ашиглан мэдээлэл цуглуулж үнэлгээ дүгнэлт өгөх

  4. Шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтыг зохион байгуулах

  5. Өдөр бүр ажлын байрандаа өөрийгөө дайчлан ажиллах

 

ХАНДЛАГА

  1. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг орчин үеийн онол, үзэл баримтлалын үүднээс задлан шинжилж тайлбарлах

  2. Хүүхдийг судлах оношлох арга зүйнүүдийн хэрэглээг зөв зохистой хэрэглэх үзэл баримтлал

  3. Суралцагсдын хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах сурган хүмүүжүүлэх эерэг хандлага

  4. Багш хүний өөрийгөө дайчлан ажиллах бүтээлч хандлага

  5. Хүүхдийн асуудалд сэтгэлээсээ хандах, сэтгэл зүйн хувьд зөвлөн тусалж дэмжлэг үзүүлэх сэтгэлтэй байх

Лекцийн сэдвүүд:

  1. Сэдэл хандлагын сэтгэл зүй

  2. Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн зүй тогтол ба насны үечлэл

  3. Сурган хүмүүжүүлэх харилцааны сэтгэл зүй

  4. Анги бүлгийн сэтгэл зүйн онцлог

  5. Сургуулийн нийгэм сэтгэл зүйн орчин

  6. Сургалтын орчинд үүсэж буй зөрчлүүд

  7. Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй

  8. Хүүхдэд зөвлөн туслах ажлын сэтгэл зүй

Семинарын сэдэв:

  1. Сурах сэдлийн тухай, судлах арга зүйнүүд

  2. Сурах сэдлийг хөгжүүлэх боломж

  3. Сургуулийн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд түүнийг хичээлээр шийдвэрлэх боломж

  4. Сургуулийн ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж

  5. Багш сурагчийн харилцааны онцлог, түүнийг судлах арга зүй

  6. Тухайн хичээлийн бичиг үсгийн боловсролоор дамжуулан харилцааны чадваруудад сургах боломж

  7. Анги бүлгийн хөгжлийн онцлогийг харгалзан ажиллах, судлах арга зүй

  8. Бүлэг дэх “лидер” “ганцаардсан” сурагчийн асуудал

  9. Сургуулийн орчны сэтгэл зүйн таатай  нөхцөл байдлын тухай

  10. Сургуулийн орчинд түгээмэл ажиглагддаг сэтгэл зүйн хүчирхийллийн асуудлууд

  11. Сургуулийн орчны сэтгэл зүйн хүчирхийллийн хэлбэрүүд, үүсэн гарах шалтгаан

  12. Сургалтын орчны зөрчлийг шийдвэрлэх боломжууд

  13. Эцэг эхийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд

  14. Эцэг эх хүүхдийн хооронд үүсдэг харилцааны зөрчлүүд, шийдвэрлэх боломж

  15. “Гэр бүл”-ийн семинарыг зохион байгуулах арга зүй

  16. Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэлтэй гэр бүлийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд

Ашиглах ном зүй:

лекц, семинар

 

  • Мягмар О, Судлаач багшийн гарын авлага.УБ., 2011

  • Мягмар О, Сэтгэл судлал. 1 дэвтэр, УБ., 2007

  • Мягмар О, Сурагчдын хамт олны сэтгэл зүйн асуудалд. УБ., 1999

  • Мягмар О, Хүүхдээ хайрлан харилцах нь.  УБ., 2010

  • Мягмар О, Хувийн зохицон дасахуй, УБ., 2000

  • Мягмар О. Мөнхжаргал О, Сэтгэл зүйн судалгааны зарим практик асуудал, УБ., 2000

  • Сарантуяа Г. Сэтгэл зүйн тестүүд. УБ., 2000

  • Сарантуяа Г. Ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын практикум. УБ., 1998

  • Сэтгэл судлал, МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш нарын хамтын бүтээл. УБ ., 2012

  • Эрдэнэчулуун Д. Хүүхдийг судлах арга зүй(1,2р дэвтэр). УБ., 2009, 2010

  • Цэрэндондов П. Танин мэдэхүйн зарим үйл явцыг судлах арга зүй. УБ., 2001

  • Уранцэцэг Л. Харилцааны сэтгэл зүй. УБ., 2011

 

bottom of page