ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО
Хүний хөгжлийн зүй тогтол, хөгжлийн үе шат бүрийн онцлог, үнэт чанар, тохиолдож болох эрсдэл бэрхшээлийг судалж, улмаар эзэмшсэн мэдлэг, чадвараа багшлах хөдөлмөр болон өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа хэрэглэх анхан шатны боловсрол эзэмших
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТУУД
-
хүний хөгжлийн зүй тогтол, нөлөөлөх хүчин зүйл, хөгжлийн үе шат бүрийн онцлог, үнэт чанар, хөгжлийн явцад гарч болох бэрхшээлийг судлах;
-
амьдралын утга учир, үнэ цэнийг таних, ойлгох, өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх сэдэл тэмүүллийг дэмжих;
-
хүний хөгжлийн асуудалд хүмүүнлэг хандах суурь боловсрол эзэмших
Энэ хичээлийг судалснаар
Оюутны эзэмших чадвар, дадал
-
хүний хөгжлийг тухайн нийгмийн соёл, үнэт зүйл, хууль, боловсролын шинэчлэлийн тогтолцоонд сэтгэл зүйн талаас тайлбарлан дүн шинжилгээ хийх;
-
хүний хөгжлийн асуудалд олон талаас цогц байдлаар хандах;
-
хүний хөгжлийн үе шат бүрт илрэх үнэт чанар, давуу тал, нөөц боломжийг үнэлэх;
-
хөгжлийн үе шатны онцлогоос хамааран үүсэж болох хөгжлийн бэрхшээлүүд, тэдгээрийн шалтгаан, үр дагаварт дүн шинжилгээ хийх
Оюутанд төлөвших хандлага
-
хүний хөгжлийн мөн чанар, дотоод ертөнцийн нөөц, нууцыг таних, ойлгох гэсэн хүсэл эрмэлзлэл;
-
хүний эрхэм чанар, давтагдашгүй өвөрмөц онцлог, үнэт чанар, хөгжлийн жам ёсыг хүндэтгэн, ижил тэгш хандах хүмүүнлэг хандлага;
-
амьдралын утга учир, зорилгоо ухамсарлан хэрэгжүүлэх хичээнгүй бүтээлч хандлага;
-
аль ч насны хүний хөгжлийн онцлогийг харгалзаж, хүмүүнлэг хандах эрмэлзлэл, хүсэл сонирхол
Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага (МЧХ):
1. Мэдлэг
1.1. Хүний хөгжлийн тухай ойлголт, хөгжилд нөлөөлөх хүчин зүйл, хүний хөгжил насан
турш тасралтгүй явагддаг тухай мэддэг болох [PLO 2.1.1, 3.1.1]
1.2. Амьдралын үе шат бүр өөрийн давтагдашгүй онцлог болон үнэт чанартай болохыг
мэдэх [PLO 2.1.1, 3.1.1]
1.3. Ургийн хөгжил, ургийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйл, ургийг хайрлан хамгаалах
талаар мэддэг болсон байх [PLO 3.1.1 ]
1.4. Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийн зүй тогтлыг мэддэг болсон байх [PLO 1.1.1,
2.1.1, 3.1.1 ]
1.5. Сургуулийн бага ангийн сурагчдын онцлогийг тодорхойлох [PLO 1.1.1, 1.1.2, 2.1.1,
3.1.1 ]
1.6. Өсвөр болон орь залуу насныхны онцлог, энэ насны хямрал үүсэх шалтгаан, эцэг эх
болон багшийн зүгээс тэдэнд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох [PLO 1.1.1, 1.1.2, 2.1.1,
3.1.1]
1.7. Оюутан насны онцлог, энэ насны хөгжлийн зорилтуудыг мэдэж, өмнөө тулгарч буй
зорилтуудыг амжилттай шийдвэрлэх мэдлэг [PLO 2.1.1, 3.1.1 ]
1.8. Насанд хүрсэн үеийн онцлогийг мэддэг болох [PLO 2.1.1, 3.1.1 ]
2. Чадвар
2.1. Хөгжлийн үе шатууд залгамж холбоотой бөгөөд үе шат бүр өмнөх шатад суурилж,
дараагийн шатны суурь болдгийг тодорхой жишээ баримтаар тайлбарлах чадвартай
болох [PLO 2.1.1, 3.1.1 ]
2.2. Хөгжил нь “давуу тал, ололттой” байхын зэрэгцээ “алдагдал, элэгдэлтэй” явагддаг
бөгөөд хөгжлийн үе шат бүрт “давуу тал, ололт” болон “алдагдал, элэгдлийн” харьцаа
ялгаатай байж, хөгжлийн эхний шатуудад “ололт” давамгайлж, харин хижээл ахмад
насанд “алдагдал, элэгдлийн” хэмжээ давамгайлдаг болохыг тодорхой жишээ
баримтаар тайлбарлаж чаддаг болох [PLO 2.1.1, 3.1.1 ]
2.3. Насны хямрал, түүний шалтгаан, илрэх онцлог, хямралын үед тухайн насныханд
үзүүлэх дэмжлэгийг тайлбарлаж чаддаг болох [PLO 2.1.1, 3.1.1]
2.4. Өөрийгөө таних, хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай болох
[PLO 2.1.1, 2.2.1, 2.2.2, 3.1.1]
2.5. Сурах үйл ажиллагаагаа төлөвлөх, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, цагаа оновчтой
төлөвлөх чадвартай болох [PLO 2.2.1, 2.2.2, 3.1.1]
3. Хандлага
3.1. Хүний эрхэм чанар, давтагдашгүй өвөрмөц онцлог, үнэт чанар, хөгжлийн жам ёсыг
хүндэтгэн, ижил тэгш хандах хүмүүнлэг хандлага [PLO 1.1.1, 2.1.1, 3.1.1 ]
3.2. Амьдралын утга учир, зорилгоо ухамсарлан хэрэгжүүлэх, өмнөө тулгарч буй
зорилтуудыг амжилттай шийдвэрлэх тэмүүлэлтэй болох [PLO 2.1.1, 3.1.1]
3.3. Өөрийгөө хөгжүүлэх, төгөлдөржүүлэх сэдэл тэмүүллийг дэмжих [PLO 2.2.1, 2.2.2,
3.1.1]
ОЮУТНЫ ЗААВАЛ УНШИЖ СУДЛАХ ЭХ СУРВАЛЖУУД
-
Балхаажав Ц. Хүний хөгжлийн онол арга зүйн философи үндэслэл Уб., 1992
-
Батдэлгэр Ж., Баяржаргал Б., Мандах Д. нар. Бага насны хүүхдийн сэтгэл судлал Уб., 2013
-
Батдорж Д. Насан туршийн амьдралын төлөвлөгөө Уб., 2013
-
Дашням Л. Монголчуудын хүн бүтээдэг эрдэм Уб., 2000
-
“Залуучуудын бодлого” Нээлттэй Нийгэм Форум. Уб., 2010
-
XXI зуун – Монголын залуучууд. Монголын Залуучуудын Холбоо, Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төвөөс хийсэн суурь судалгаа. Уб., 2010
-
Монголын өсвөр үеийнхний хэрэгцээг судалсан судалгааны тайлан Уб., 2000
-
Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлүүд Уб., 1997, 2000, 2003, 2007, 2011
-
Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд Уб., 2012
-
Мягмар О. Сэтгэл судлал, I,II дэвтэр Уб., 2010
-
Мягмар О. Судлаач багшийн гарын авлага Уб., 2009
-
Намжил Т., Дугарбаатар Ч. Монгол эр хүн, Уб., 2005
-
Намжил Т. Гэр бүл: уламжлал, орчин үе, Уб., 2006
-
Оюунгэрэл Д. Хүний хөгжил Уб., 2009
-
Санжжав Д. Хүүхдийн нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал Уб., 2013
-
Жахан С., Батнасан Н., Солонго А. Хүний хөгжил Уб., 2008
-
Эрдэнэчулуун Д. Мэргэжлээ зөв сонгох алхмууд Уб., 2010
-
Эрдэнэчулуун Д. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө Уб., 2013
Б. Гүнзгийрүүлэн судлах
-
Батдэлгэр Ж. Хүүхдээ сургуульд бэлтгэх нь Уб., 1999.
-
Батдэлгэр Ж. нар Бага ангийн сурагчдыг судлах аргазүй Уб., 2004
-
Батцэнгэл Г., Бандьхүү Б. Гэр бүлийн сэтгэл судлал Уб., 2012
-
Гэрэлмаа Б. Харилцааны сэтгэл зүйн дасгал, тоглоомууд Уб., 2002
-
Жоан Е.Дюррант Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга Уб., 2010
-
Мандах Т. Гэр бүлийн сэтгэлзүй Уб., 2007
-
Намжил Т. Монгол гэр бүлийн ёс, уламжлал Уб., 2005
В. Гадаад хэл дээр судлах
-
Берк Г. Психология развития, М., 2003
-
Выготский Л.С. Возрастная и педагогическая психология, М.,1999
-
Возрастная психология: учебник / под ред. А.К.Белоусовой. – Ростов н./Д:Феникс, 2012
-
Крыжановская Л. Психология развития, М., 1997
-
Крайг Г. Психология развития Питер, 2001
-
Леонтьев А.Н. Проблемы развития психики, М., 1972
-
Пиаже Ж. Избранные психологические труды. М., 1994
-
Пиаже Ж. Речь и мышление ребёнка. М., 1994
-
Diane E.Papalia, Sally Wendkos Olds & Ruth Duskin Feldman (2004). Human Development
-
John W.Santrock (2006). Life-Span Development. NY
Г. Ашиглаж болох веб сайтууд
psychology.net.ru/
Үнэлэх хэлбэр:
№1-Ирц, идэвхи 20%
·Ирц-10% /16 ц. лекц, 32 ц. сем./
·Идэвхи- 10%
хичээлийн явц дахь дасгал даалгаврын гүйцэтгэл
илтгэл хэлэлцүүлэх, мэдээлэл хийх
бүлгийн ажил, хэлэлцүүлэгт оролцож буй идэвхи
16 семинар 160 оноо
№2 Бие даан гүйцэтгэх даалгаврууд-50%
•Бие даалт №1
“Миний амьдралын зорилго” сэдэвт эсээ бичиж хамгаална. -25%
•Бие даалт №2
“Өөрийн хөгжлийн хөтөлбөр”боловсруулж гүйцэтгэн хамгаална. 25%
№3 Явцын үнэлгээ I, II -30%
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хоёр удаа явцын шалгалт авна.
1.Аман шалгалт /15%/ эхний 3 лекц агуулгаар
2.Тест сорил шалгалт /15%/4-6 лекцийн агуулгаар
Бие даан гүйцэтгэх даалгаврыг үнэлэх арга:
“Хүний хөгжлийн сэтгэл судлал” хичээлийн хүрээнд оюутнууд бие даалтын 2 ажил гүйцэтгэх бөгөөд бие даалт тус бүрийг тодорхой шалгуурын дагуу, тохирох оноогоор үнэлнэ. Бие даалтын ажлын үнэлгээний дундаж оноо нь тухайн хичээлийн ерөнхий үнэлгээний онооны 50%-ийг эзэлнэ. Бие даалтын ажлыг үнэлэхдээ гүйцэтгэсэн ажлын агуулга, логик уялдаа холбоо, зорилгоо хангасан байдал, бүтээлч хандлага, бичиж боловсруулсан байдал, гүйцэтгэсэн ажлаа хамгаалж буй байдал зэргийг харгалзана.