top of page

Хичээлийн товч тодорхойлолт: Боловсролын сэтгэл судлалын салбар нь сургалт хүмүүжлийн явц дахь хүүхдийн хөгжлийг судлан, хүний хөгжлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, хүүхдийн ялгаварт сэтгэл судлал, сэтгэц физиологийн  салбаруудтай нягт холбоотой судлагдана.

Боловсролын сэтгэл судлалын судлах зүйл нь хүний нийгэм соёлын туршлага хуримтлуулах үйл явц, хэм хэмжээ, сургалтын явц дах хүүхдийн бие хүний болон танин мэдэхүйн хөгжлийг боловсролын янз бүрийн орчин нөхцөлд багш хэрхэн зохион байгуулах талаар судална.

Ерөнхийд нь боловсролын сэтгэл судлалын үндсэн агуулгыг сургалтын сэтгэл зүй, багшийн хөдөлмөрийн сэтгэл зүй хэмээх үндсэн хэсгүүдэд хуваан үзэж болно. 

Хичээлийн зорилго: Орчин үеийн боловсролын сэтгэл судлалын онол арга зүйн талаарх үндсэн мэдлэгийг оюутанд эзэмшүүлж, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, хандлагыг оюутанд төлөвшүүлэх

Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага(МЧХ):

“Боловсролын сэтгэл судлалын хичээлийг судалснаар гарах үр дүн:

  1. МЭДЛЭГ

  • Боловсролын сэтгэл судлалын үндсэн ойлголтууд, онолын үзэл баримтлалууд, хүний хөгжлийг тайлбарлах чиг хандлагуудын тухай

  • Боловсролын  сэтгэл  судлалын салбарт  өргөн ашигладаг хүүхдийг судлах  судалгааны  аргууд, түүний хэрэглээ

  • Суралцахуйн когнитив үндэс, сургалтыг зохион байгуулах шинжлэх ухааны мэдлэг

  • Багш бүтээлчээр ажиллах боломжууд

  • Суралцагчдын хувийн болон насны онцлог, суралцах хэв шинжийн тухай

  1. ЧАДВАР

  • Бие даан эх сурвалж ашиглан ажиллах

  • Сургалтын асуудалд орчин үеийн сэтгэл судлалын үзэл баримтлалын үүднээс задлан шинжлэл хийх

  • Хүүхдийг судлах оношлох, судалгааны арга зүйг ашиглан мэдээлэл цуглуулж үнэлгээ дүгнэлт өгөх

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтыг зохион байгуулах

  • Өдөр бүр ажлын байрандаа өөрийгөө дайчлан ажиллах

  1. ХАНДЛАГА

  • Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг орчин үеийн онол, үзэл баримтлалын үүднээс задлан шинжилж тайлбарлах

  • Хүүхдийг судлах оношлох арга зүйнүүдийн хэрэглээг зөв зохистой хэрэглэх үзэл баримтлал

  • Суралцагсдын хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах сурган хүмүүжүүлэх эерэг хандлага

  • Багш хүний өөрийгөө дайчлан ажиллах бүтээлч хандлага

  • Хүүхдийн асуудалд сэтгэлээсээ хандах, сэтгэл зүйн хувьд зөвлөн тусалж дэмжлэг үзүүлэх сэтгэлтэй байх

     

     

     

Лекцийн сэдвүүд:

 

1.Багшлах хөдөлмөрийн сэтгэл зүй

2.Сэтгэл судлалын практик аргуудыг сурган хүмүүжүүлэх хөдөлмөрт хэрэглэх нь

3.Боловсролын сэтгэл судлалын орчин үеийн онолууд

4.Суралцахуйн когнитив үндэс

5.Бүтээлч сэтгэлгээний сэтгэл зүйн үндэс

6.Суралцах хэв шинжийн сэтгэл зүйн үндэс

7.Сэдэл хандлагын сэтгэл зүй

 

Семинарын сэдвүүд:

 

1.Багшийн хөдөлмөрийн онцлог, “сайн” багшийн загвар

2.Багшлах хөдөлмөрт тохиолддог бэрхшээл, түүнээс урьдчилсан сэргийлэх нь

3.Хүүхдийг судлах сэтгэл зүйн аргуудыг сургалтын практикт хэрэглэх нь \ажиглалт, туршилт асуулга\

4.Хүүхдийг судлах сэтгэл зүйн аргуудыг сургалтын практикт хэрэглэх нь \тест\

5.Сургалтын онолууд ба практик хэрэглээ

6.Сургалтын онолууд ба багшийн загварууд

7.Сургалтын явцад таних үйлийг хөгжүүлэх боломжууд

8.Суралцагчдыг хичээлээр дамжуулан идэвхжүүлэх боломжууд

9.Суралцагчдын бүтээл сэтгэлгээг хичээлээр хөгжүүлэх нь

10.Суралцагчдын зохион бодох үйлийг хичээлээр хөгжүүлэх нь

11.Хүүхдийн оюун ухааны онцлогийг харгалзан ажиллах нь

12.Хүүхдийн суралцах хэв маягийн онцлогийг харгалзан ажиллах нь

Эндээс лекц татна уу

© 2023  Сайт создан на Wix.com

bottom of page